ОпенМН мэдээ
 
Нэгдсэн орчуулгын систем

ОпенМН баг нэн удаан чимээгүй явсны эцэст энд тэндгүй эхлүүлээд байгаа нээлттэй эх бүхий төслүүдийг нэгтгэх үүднээс нэгдсэн орчуулгын системийг суулгалаа. Хэрэв та ГНОМЕ, КДЭ, ОпенОфис.орг гэх зэрэг томоохон төслүүдийн монгол орчуулгад оролцох хүсэлтэй бол http://trans.openmn.org/ орж бүртгүүлнэ үү. Энэ онлайн орчуулгын систем бөгөөд хуучин манай ОРЧУУЛГА буланд байсан системийг орлож байгаа юм. Хуучин систем маань цөөн хөгжүүлэгчтэйгээс гадна чадлыг бодолцон MYSQL, PHP дээр бичигдсэн прогам байсан тул орчуулгыг арчлан PO хэлбэрт оруулан зохион байгуулахад нэлээн хүндрэлтэй байсан тул ийнхүү Pootle ашиглахаар шийдвэрлэсэн болно. Одоогийн байдлаар зөвхөн ГНОМЕ орсон байгаа бөгөөд цаашид бусад төслүүдийн орчуулгууд нэмэгдэх болно.

Хэрэв та урьд нь ГНОМЕ-г орчуулах гэж оролдож байсан бол https://launchpad.net, limnux.mn, linux.mn гэх зэрэг олон сайтууд дээр орчуулах гэж оролдсон байж болох юм. Гэвч таны орчуулга үндсэн нийгэмлэгийн агуулах руу орж өгөхгүй зовлонтой байсан байж болох юм. Одоо тэгвэл та http://trans.openmn.org системд орчуулгаа хийвэл хамгийн оройтлоо гэхэд долоо хоногийн дотор gnome.org үндсэн агуулахад бичигдэж байх болно. Мөн долоо хоног бүр шалгах зориулалтаар орчуулгууд .deb форматаар бэлтгэгдэнэ.


Suse Studio ажиллаж эхэллээ
Novell -н Suse Studio хэрэгцээнд хүрлээ. Хэрэглэгч үүнийг ашиглан өөрийн хэрэгцээг хангасан Suse хувилбарыг үүсгэж болох юм.
цааш унших.. Уншсан 543

Нээлттэй эх ном

"Нээлттэй эх" ном монгол хэл дээр PDF хувилбараар гарлаа.

 

цааш унших.. Уншсан 724

Федора 10 гарлаа

Кэмбриж хэмээн нэрлэгдсэн Федора линукс тархацийн хувилбар 10 гарлаа

цааш унших.. Уншсан 899

ОпенОфис 3.0 бэлэн боллоо

Гурван жилийн тасралтгүй сайжруулалт, хөдөлмөрийн дүнд ОпенОфисын 3.0 хувилбар гарлаа. Энэ хувилбар нь олон шинэ боломжуудыг нэмснээс гадна Мак үйлдлийн систем хэрэглэгчдийн уугуйл орчинд илүү сайн ажиллах боломжтой болсон билээ. Та http://download.openoffice.org хаягаар орж англи, герман, дани, франц, итали, япон, орос, швед хувилбаруудыг татаж авах боломжтой бөгөөд бусад хэлүүдийн бусад хувилбаруудыг бусад хэлүүд хаягаас татаж авах боломжтой.
ОпенОфисын монгол хувилбарыг мөн ОпенМН холбооноос гаргасан бөгөөд http://mn.openoffice.org/about-downloads.html эсвэл манай татац булангаар орж авна уу.


Опенофисын анхны монгол хувилбар гарлаа
Нөр их ажил, урт удаан хугацааны дараа бид ОпенОфисын 2.4, 3.0 хувилбаруудын хэрэглэгчийн гадаргуун хэсгийг бүрэн нутагшуулж дууслаа. Мөн үүний хажуугаар кирилл монгол хэлнийхээ дүрмийн алдаа шалгагчийг хийж, босоо монгол бичгээрээ бичих системийг нэмж холболоо. Босоо монгол бичгийн системд MongolianScript хэмээх нэртэй Монгол бичгийн фонт, гарын драйвер зэргийг хийснээс гадна ОпенОфисыг босоо чиглэлд зүүнээс баруун чиглэлд бичих боломжтой болгосон билээ.
Бидний амлаж байснаар өнөөдөр Монгол ОпенОфис төрлөө. Энэхүү програмд дээр дурдсан бүх боломжууд орсон болно.
ОпенОфис нь зөвхөн Майкрософт офисын нөгөө хувилбар биш бөгөөд түүнээс хавьгүй илүү албан програмын цогц систем юм. Учир нь энэ програм хангамж зөвхөн виндовс ПК бус Юникс,Линүкс, Мак, СПАРС гэх мэт бусад бүх суурь үйлдлийн системүүд дээр ажиллана.
Опенофис нь дэлхийн хамгийн том нээлттэй эх бүхий програм хангамж бөгөөд лицензийн төлбөргүй, бүрэн өөриймсгөн хэрэглэх боломжтой програм юм. Одоо энэ гайхалтай програм хангамжийг та монгол хэл дээрээ хэрэглэх боломжтой боллоо!
цааш унших.. Уншсан 1138

Нээлттэй монгол чуулган 2008, Улаанбаатар хот

ОпенМН холбооноос зохион байгуулах үйл ажиллагааны тухай дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар орж авна уу.

 http://wiki.services.openoffice.org/wiki/MN/OpenMn2008Ulaanbaatar


Монгол хэл дээрх офисын цогц програм ба түүний нээлт

ОпенМН холбоо 2005 онд эхлүүлсэн Опенофис цогц програмыг орчуулах ажлыг амжилттай дуусгаж, шалгалтын үйл ажиллагааг хийж, дараагийн хувилбар болон дүрмийн алдаа шалгагч дээр ажиллаж байна. Одоогийн 2.4 хувилбарыг удахгүй чанарын шалгалтаар оруулах бөгөөд 7 сарын 31-нд эцсийн байдлаар дуусгаж тараахаар төлөвлөж байна. Мөн 8 сарын 8-нд нээлтийн үйл ажиллагаа Үндэсний Мэдээллийн Паркт болох бөгөөд сонирхож байгаа хүмүүс 7 сарын 31 хүртэл register@openmn.org хаяг руу хүсэлт имэйл илгээнэ үү. Имэйлийн гарчгийг (subject) Openoffice.org, агуулгад оролцох хүний тоог бичихэд хангалттай. Та хариу имэйл авахгүй бөгөөд мэйл явуулсан л бол автоматаар бүртгэгдсэн гэж ойлгож болно.

Энэхүү нээлтийн үеэр Опенофисын товч танилцуулга, нээлттэй эх бүхий програм хангамжийн нутагшуулалт ба түүнд барих стандарт, монгол опенофис, түүнийг хөгжүүлэх концепт, виндовсоос линүкс рүү нүүх аргачилал гэх мэт илтгэлүүд тавигдаж бэсрэг үзэсгэлэн гаргана.

Үзэсгэлэнд нээлттэй эх бүхий програм хангамжууд, ОпенМН холбооны хийсэн бүтээлүүдээс тавигдана. Түүнчлэн ОпенМН холбооны хийж буй, хийхээр төлөвлөсөн ажлуудаас танилцуулна.

цааш унших.. Уншсан 1393

ОпенОфисын орчуулгын талаар болон Монгол бичиг
ОпенОфисын орчуулга идэвхтэй үргэлжлэн нилээн эрчимтэй явагдаж байна. Мөн монгол бичгээр бичих боломжийг нэмсэн болохыг ОпенОфис багаас мэдээлж байна. Тэдний хийж буй ажлын талаар дэлгэрэнгүй мэдэж хамтран ажиллахыг хүсэж байвал http://mn.openoffice.org хаягаар зочилно уу. Мөн та манай галерей булангаас тэдний хийсэн дэлгэцийн агшнуудыг үзэж сонирхох боломжтой. ОпенМН холбоо багийн гишүүддээ гүн талархал илэрхийлж амжилттай хийж дуусгахыг ерөөе!

PC-BSD 1.5 гарлаа
iXsystems чөлөөт үйлдлийн систем болох PC-BSD -н 1.5 хувилбарыг гаргалаа. Энэ нь чөлөөт Юникс үйлдлийн системийн нэг болох FreeBSD 6.3 суурилсан бөгөөд хувийн хэрэглээнд зориулан 2 КД дээр 32 болон 64 бит төрлийн системүүдийн хувьд гаргасан байна. Дэлгэцийн системээр KDE 3.5.8 -г хэрэглэжээ. PC-BSD 1.5 нь системийн захирагчидад хувийн шинэчлэгч сервер үүсгэх боломж олгосон шинэ хэрэгсэл агуулжээ. Мөн дууны карт танигч шинээр нэмэгдсэнээс гадна хөгжүүлэгчид галт хана (firewall) зохицуулагч WLAN карт тохируулагч хэрэгслүүдээ сайжруулжээ.
цааш унших.. Уншсан 432

0.045