|
Вэб хуудас хэрэглэх нөхцөл 1. Оршил Энэ сайт болон түүний агуулгыг ОпенМН холбоо үүсгэсэн болно. Энэ үйлчилгээний нөхцөл нь энэ сайтыг хэрэглэгч эсвэл энэ сайт дээр байгаа ямар нэг төсөлд оролцогч бүрт хүчинтэй. ЭДГЭЭР ҮЙЛЧИЛГЭЭНҮҮДИЙГ ЭХЛЭЭД АНХААРАЛТАЙ УНШИНА УУ. САЙТ ХЭРЭГЛЭГЧ ЭСВЭЛ ЯМАР НЭГЭН ТӨСӨЛД ОРОЛЦОГЧ БОЛ ТА НӨХЦӨЛҮҮДИЙГ УНШИЖ ТЭДГЭЭРИЙГ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРСӨН БАЙХ ЁСТОЙ. ХЭРЭВ ТА ЭДГЭЭР НӨХЦӨЛҮҮДЭД ЗАХИРАГДАХГҮЙ БОЛ ЭНЭ САЙТЫГ БҮҮ ХЭРЭГЛЭ, ЯМАР НЭГ ТӨСӨЛД БҮҮ ОРОЛЦ. 2. Өөрөө Эрсдэлээ даах бол хэрэглэнэ үү. OpenMN энэ сайт дээр материалуудад ямар нэгэн баталгаа олгохгүй болохыг та ойлгож өөрөө ямар нэгэн эрсдэлээ даах бол хэрэглэнэ үү. 3. Таны хариуцлага ба бүртгүүлэх үүрэг. Та сайтыг хэрэглэхийн тулд шаардсан мэдээллийг өгч бүртгүүлэхийг зөвшөөрөх ёстой. Хэрэв бүртгүүлсэн бол манай үйлчилгээний нөхцлүүдийг илэрхий хүлээн зөвшөөрсөн болох ба хэзээ ч бид өөрчилж болох бөгөөд тэдгээр нь энэ хуудсан дээр нийтлэгдэх болно. 4. Төсөлд хувь нэмэр оруулагч a) Орчуулга. Хэрэв та ОпенМН-ы орчуулгын сайтыг хэрэглэн орчуулга хийхийг хүсэж байвал бүртгүүлсжэ байх ёстой. Таны орчуулсан үг болон бичлэг бүр таны бүртгүүлсэн жинхэнэ нэрийн тань хамт хадгалагдана. Хэрэв нэг төсөлд таваас илүү хүн оролцсон бол хамгийн олон үг орчуулсан эхний таван хүн л програмын жагсаалтад бичигдэнэ. Бусад бүх хүн програмд "ба бусад" гэсэн үгийн дор нэгтгэгдэнэ. b) Зохиогчийн эрхийн зөрчилийн талаар. Хэрэв та өөрийн оюуны өмч ямар нэгэн байдлаар зөрчигдсөн байна гэж үзвэл дариу бидэнтэй дараах хаягаар холбоо барина уу: Харилцах c) Үгийн батламж. Хэрэв та ямар нэгэн батламж хийсэн бол зөвхөн таны батламжийн тоо нэмэгдэнэ. Мөн таны хэлэлцүүлэгд оруулсан хувь нэмэр илгээсэн мэдээ зэрэг тань тоологдох болно. 5. БУСАД. a) Энэ нөхцөлүүд ямар нэг анхааруулгагүйгээр өөрчлөгдөх боломжтой.
|